ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн

Цахим сэтгүүл - Цахим мэдээллийн сан

МОНГОЛ ОРНЫ ГЕОЭКОЛОГИЙН АСУУДАЛ 2009

Сэлэнгэ аймгийн Тужийн нарс ба түүний орчмын газар нутаг нь ой ургамалжилтын мужлалаар Өмнөд өвөр байгалийн ой-ургамалжилтын муж, баруун Хэнтийн хошуунд хамрагдана. Тужийн нарсан ой нь 80.5 мянган га талбайг эзлэн оршдог. Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт улсын мод бэлтгэл, мод боловсруулах үйлдвэрлэлийн 70 орчим хувийг төвлөрүүлэн гүйцэтгэж байжээ. Судалгаанд хамрагдаж буй Тужийн нарсны бүс нутаг нь олон удаагийн давталттай, их хэмжээний талбайг хамарсан ойн түймэр, хууль бус ашиглалтын нөлөөгөөр хүчтэй доройтолд оржээ. Тужийн нарсыг нөхөн сэргээх үйл явц 1973 оноос эхлэлтэй бөгөөд өнөөг хүртэлх хугацаанд 17 мянган га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн мэдээ бий. Цаашид тус бүс нутагт ойжуулалтаар тарьсан таримал ойн амьдралт, моддын өсөлтийн явцыг үнэлэх, ойжуулалтын тохиромжтой нягтшилыг тогтоох, ойжуулалт хийх тохиромжтой хугацааг тодорхойлох, таримал ойн өсөлтөнд нөлөөлөх цаг уурын зарим хүчин зүйлийн хамаарлыг ...

2009 оны хэвлэлт, №08

Сэтгүүлийн агуулга

Хамгийн и

х уншсан

А1101 дугаартай Мөрөн-Хатгал чиглэлийн улсын чанартай авто замын...
Я.Жамбалжав А.Саруулзаяа ...
Загасыг зориудын аргаар үржүүлэн байгалийн нөөцийг нөхөн сэргээх...
Б.Мэндсайхан Д.Солонго ...
Хөрсөн дэх хүнцэл, молибденийг эрдэс түүхий эд ашиглан тогтворжуу...
П.Батболд Ө.Билгүүн ...
Хөрсний ялгаатай хувилбар бүхий бортогонд ургуулсан шинэсний (Lar...
Ж.Цогтбаатар ...
Хээрийн бүсэд тарималжуулсан таримал модонд илэрсэн шавж тэдгээри...
Д.Од Н.Цагаанцоож ...
Якобсоны төөлүүр эрвээхийн (Erannis Jacobsoni Diak) учруулах хөнө...
Д.Ганбат А.Мөнгөнхуяг ...
Говийн бүсэд тарималжуулсан таримал модонд илэрсэн өвчнөөс хамгаа...
Н.Цагаанцоож ...
Мод бэлтгэсэн, түймэрт өртсөн талбайн байгалийн сэргэн ургалтын я...
...